Инвескор ББСБ нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
| Байгуулагдсан он | 2016 |
| Салбарын тоо | 6 |
| Нийт хувьцааны тоо | 71,727,918 |
| Санал болгож буй үнэ | Стратеги 1,650-1,750
Олон нийт 1,550-1,650 төгрөг |
| Санал болгож буй хувь | 15% буюу 10,759,188
(85%-ийг стратегийн хөрөнгө оруулагч 15%-ийг олон нийт ) |
| Татан төвлөрүүлэх хөрөнгө | 17.6-18.7 тэрбум төгрөг |
| Хөрөнгийн зарцуулалт | Зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх |
| Санхүүгийн байдал | |
| Нийт хөрөнгө | 39.0 тэрбум төгрөг |
| Дүрмийн сан | 6 тэрбум төгрөг |
| Хуримтлагдсан ашиг/алдагдал | 7.7 тэрбум төгрөг |
| Өр төлбөр | 25.1 тэрбум төгрөг |
| Хүүгийн цэвэр орлого | 8.2 тэрбум төгрөг |
| Хүүгийн бус цэвэр орлого | 402 сая төгрөг |
| Үйл ажиллагааны орлого | 8.6 тэрбум төгрөг |
| Цэвэр ашиг | 5.0 тэрбум төгрөг |