“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 тоот тушаалаар батламжиллаа.
Энэхүү журмын дагуу олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих ба хөрөнгө оруулагчид эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломж бий болж байна.
Цаашид зохицуулагч болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хамтын нээлттэй сангийн нэгж эрхийг бүртгэх, арилжих зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: www.mse.mn