5-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн  11,979,984.86 төгрөгийн үнийн дүн бүхий 72,138 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Талх Чихэр” ХК (TCK +5.38%) болон “Монос Хүнс” ХК (MFC +3.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” ХК (MMX -7.41%) болон “Ард Санхүүгийн Групп” ХК (AARD -6.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.39 хувиар буурч, 16539.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,456,742,344,074.67 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face