2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 18,337,520 төгрөгийн үнийн дүн бүхий 205,064 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Говь” ХК (GOV +4.61%) болон “Монгол Базальт” ХК (MBW +4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -11.77%) болон “Улаанбаатар хивс” ХК (UBH -5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.47 хувиар буурч, 16086.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,421,854,812,463.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.