2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 61,700,064 төгрөгийн үнийн дүн бүхий 355,989 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Фронтиер Лэнд Групп”ХК (MDR +13.33%) болон “Баянгол зочид буудал” ХК (ADB +10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Талх чихэр” ХК (TCK -8.41%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -4.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.13 хувиар өсөж 15981.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,415,764,891,707.31 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.