“ЛЕНД БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО


Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 482 тоот тогтоолоор “ЛендМН ББСБ” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

”Ленд Бонд”-ын үндсэн андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2020 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 19-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо.

 

Smiley face